КОММОД ХХК | Тавтай морилно уу


 

        “Коммод” ХХК нь 2001 оноос эхлэн барилга угсралт, барилгын материалын худалдаа, уул уурхайн хайгуул олборлолт, зөөврийн бутлуур шигшүүрийн машин, сэлбэг хэрэгслийн худалдаа, засвар үйлчилгээ, ангилсан хайрга бэлтгэх ажлыг гэрээгээр гүйцэтгэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна.

Манай компани өөрийн хэрэгцээнд ашиглахаар 2006 оноос эхлэн Монголын нөхцөлд тохирсон зөөврийн зориулалттай дунд оврын бутлуур, шигшүүрийн үйлдвэрлэгч нартай холбоо тогтоон судалгаа хийсний үндсэн дээр 2008 онд Бельгийн KEESTRACK компанийн зөөврийн бутлуур, ангилалын ялгагч шигшүүрийг хэрэглэхээр сонголт хийж хамтран ажиллах гэрээ байгуулан,  KEESTRACK-ийн бүтээгдэхүүн, сэлбэг хэрэгслийг борлуулах албан ёсны гэрээт дилерийн эрхийг авч ажиллаж байна.

Бельгийн Кееstгаск үйлдвэрийн Монгол дахь дилер Коммод ХХК нь 10 дахь жилдээ зөөврийн бутлуур, шигшүүрийн тоног төхөөрөмжийг зах зээлд нийлүүлж байна. Манай компани нь Кееstгаск компанитай хамтран ажиллах явцдаа Монголын нөхцөл болох тоос ихтэй, хуурай, хүйтэн цаг агаар, замын даац болон чанар, ДТ стандарт, ажилчдын техникийн мэдлэг чадвар, хариуцлагатай байдал, цаашид тээвэрлэлтийн тэнхлэгийн даацын хязгаарлалтанд орох магадлал, зэрэг нөхцөлүүдийг тооцож техникийн хүндийн жин аль болох бага өндөр бүтээмжтэй, ажиллахад хялбар энгийн хийц, удирдлагатай, техникийн шийдэл бүхий Монголын нөхцөлд тохирох тоног төхөөрөмжийг санал болгож байна.

Кееstгаск компани нь Бельгид төвтэй Чех, Итали, БНХАУ салбар үйлдвэрүүдтэй. Бутлуурын тоног төхөөрөмжийг зөвхөн Европын үйлдвэрүүдэд үйлдвэрлэсэн техникийг Монголд нийлүүлж байгаа бөгөөд шигшүүр зэрэг өндөр технологийн бус тоног төхөөрөмжийг Хятад дахь салбар үйлдвэрт үйлдвэрлэсэн техникийг нийлүүлдэг.

Кееstгаск-ын тоног төхөөрөмжийг

  • авто замын 2 компани цохилтот бутлуур + шигшүүр,
  • барилгын 8 компани хацарт бутлуур + шигшүүр,
  • уурхайд 2 хацарт бутлуур + шигшуур,
  • өөрийн хэрэгцээ болон түрээсийн зориулалтаар хацарт бутлуур + цохилтот бутлуур + шигшүүр

Цагт 50-150 тн зам, барилгын технологийн шаардлага хангасан хайрга дайрга бутлан ангилан ялгах 3 бүтэн шугам Монголд ажиллаж байна.

Кееstгаск-ын зөөврийн зориулалтай бутлуур, шигшүүрийн техник нь гинжит явах анги дээр суурилагдсан, дизель мотороор ажилладаг, бүрэн автомат гидро ажиллагаатай, орчин үеийн технологитой, чанартай, өндөр бүтээмжтэй техникүүд юм.

Зөөврийн бутлуур, шигшүүрийг нэг обьектоос нөгөө хэрэгцээт обьект руу трайлераар тээвэрлэн тухайн карьер байгаа талбайд хүргэж, нэмэлт дэд бүтэц, цахилгаан эрчим хүчний холболтгүйгээр бүрэн бие даан ажилладаг давуу талтай бөгөөд тээвэрлэж очсоноос хойш 3 цагийн дотор ажилд бэлэн болно. Техникийн шийдлийн хувьд Кееstгаск-ын тоног төхөөрөмжүүд нь явах анги дээрээ бүрэн хүндийн төв болон ажлын ачааллаа авч нэмэлт тулгуур хэрэглэхгүйгээр ажилладаг давуу талтай.

Эдгээр техникийн анхны хөрөнгө оруулалт өндөр боловч хүссэн газартаа зөөвөрлөж болдог, нэмэлт дэд бүтэц шаардахгүй ажилладаг, өөрөө карьер дотроо явж ангилах бүтээгдхүүн байгаа газраа ажилладаг учир суурин бутлуур шигшууртэй харьцуулахад уурхай дотроосоо шууд эцсийн бүтээгдхүүн үйлдвэрлэж, тээврийг зардал хэмнэж, хугацаа алдалгүй үйл ажиллагаа явуулдаг.

Бусад үйлдвэрлэгч нарийн техникийг нарийн судалбал нэмэлт тулгуур, гидро домкрат зэргийг тоноглосон нь тухайн карьер дотроо чөлөөтэй өөрөө явж байх гэсэн үндсэн техникийн шийдлийг үгүйсгэдэг нь хагас суурин бутлуур, шигшүүртэй адил болгож хөдөлгөөнт нэгээс нөгөө талбай руу шилжин явахад хүндрэл учирч хугацаа алддаг.

Бидний зорилго өндөр үнэтэй илүүдэл хүчин чадалтай техник санал болгох биш хамгийн боломжит эдийн засгийн хэмнэлттэй ажиллагаатай, хоорондоо тохирсон, ажлын бүтээмжийн өндөр үзүүлэлттэй, манай нөхцөлийг даах техникийг та бүхэнд санал болгохыг зорьж байна.

Холбоос

Төхөөрөмж

EXPLORER 1500 3D

DESTROYER 1112-51

CRUISER - 1060

Дамжуулагч

Холбоо барих



Засварын төв
Ажилчны гудамж-52, Үйлдвэрийн баруун бүс-1 БГД 20-р хороо Улаанбаатар, Монгол Улс

Утас: 976-11-330088, 94041142
Факс: 976-11-330088
Мэйл: info@crusher-screen.mn
Вэб: http://www.crusher-screen.mn
Зохиогчийн эрхийг хуулиар хамгаалсан © 2013 Коммод ХХК | Вэбийг бүтээсэн: Инженер шийдэл ХХК
Нийт хандалтын тоо: 129376